2011-03-22, 13:55

Монгол бичиг 8-р анги

Дараах эхийг хөрвүүлэн бичих
Шар шувуу, хэрээ хоёр
     Шар шувууны бүхий л амьдрал шөнөжингөө үргэлжилнэ. Гөрөөлнө, идэж ууна, бас өш хонзонгоо авна. Харахгүйгээр нь далимдуулж хэрээ түүнийг өдрөөр  үйлийг нь үздэг.  Шар шувуу тэр хэрээг шөнө хайж олоод үүр цайтал зовоодог юм гэнэ. Бахируулаад л нухаад байна. Цаадах нь "Унтмаар байна, зайлаад өгөөч" гээд орилоод байдаг бололтой.
     Хэрээ хаширч шар шувуугаар ахин оролдохоо больдог. Үүр цайж гэгээ орж эхлэхэд шар шувуу чимээгүйхэн ниссээр нэгэн мод олж аваад өдөржин үүрэглэн, мөргөлөн мөргөлөн сууна.


...
бичсэн: Otgonchimeg14 төрөл: Бие даалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1012
2011-03-22, 13:05

Монгол хэл 8-р анги 3-р улирлын амралтаар

Дараах зургийг ажиглаад өөрт төрсөн сэтгэгдлээ хүүрнэмж хэлбэрээр  эх зохионо уу?



бичсэн: Otgonchimeg14 төрөл: Бие даалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 900
2011-03-18, 13:33

Монгол бичиг 7-р анги

Дараах эхийг сайтар ойлгож уншаад монгол бичигт хөрвүүлэн бичих
Минж
... Минж бол өдөр огт харагддаггүй амьтан. Усан доор байдаг нүх рүүгээ шургаад орчихно. Нүхний нь ам голын усан доор байдаг гээд бодохоор тэр айхтар нууцлагдсан байгаа биз.
     Гэвч түүний ул мөр их бий. Яагаад гэвэл тун хөдөлмөрч амьтан тул бүтээсэн нь зөндөө. Суваг татаж, далан барьж, овоохой босгодог.
     ... Булган голын хөндий гантай байдаг. Минжийн овоолсон, босгосон нь бага л харагдана. Гэхдээ тэд нэгийг л бодож байгаа биз. Минжийг сэтгэдэг байж магадгүй гэж эрдэмтэд горьддог. Яагаад гэвэл минжнээс тэнэг хүн олон байд...
бичсэн: Otgonchimeg14 төрөл: Бие даалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 699