2011-03-26, 14:13

Уран зохиол 7-р анги

Дараах шүлгийг анхааралтай уншаад цээжлэх
Ц.Хулан Ганцхан ижийдээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эв...
бичсэн: Otgonchimeg14 төрөл: Гэрийн даалгавар | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1781
2011-03-22, 13:14

Гэрийн даалгавар 7-р анги

Дараах хэлцүүдийн утгыг тайлбарлан бичих
Шалгах хугацаа: 2011 оны 4-р сарын 8 нд шалгах
Нүд үзүүрлэх, нүдний гэм, үнхэлцэг хагарах, олон гартай, хагархай хэнгэрэг, хөхөөг хүйдсээр цохих, амаа үдүүлсэн юм шиг, буруу ишилсэн сүх шиг, долоо шархдсан чоно, гараа гаргах, магнай тэнийх, гүзээнд наасан дэлүү шиг, Дөргүй бух шиг, савангийн хөөс шиг, хал үзэж халуун чулуу долоох, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг гэх мэт...

...
бичсэн: Otgonchimeg14 төрөл: Гэрийн даалгавар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 561
2011-03-21, 12:42

Гэрийн даалгавар "Монгол хэл" 8-р анги

 Сэдэв: Өгүүлбэрийн хувиргал
Доорх даалгаврыг 2011 оны 4-р сарын 6ны өдөр шалгана.
- Дараах өгүүлбэрүүдийг хувиргал хийх аргуудыг ашиглан хувиргана уу?

1. "Гэрт ордог ишиг" эхээс хэсэглэн авав.
     Хар хүйтнээр гарч осгосон нэг муу нударга шиг халтар ишгийг халуун тогоон дотор хөмөрч байж мал болгосноос хойш тэр гэр амьтай болсон юм. Халтар ишиг сав л хийвэл илүү гэрт орчихсон цагааны шар шүүс залгилж байна. Сахал нь хуурай явах нь цөөн. Тэр сүүлдээ хэтрээд их гэрт орчихсон авдрын арсланг "Мөргөх" байрын зогсдог боллоо.


...
бичсэн: Otgonchimeg14 төрөл: Гэрийн даалгавар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 701